ErdemAI илүү хурдан бөгөөд 2 дахин хямд боллоо.

Бид ErdemAI-ыг нэвтрүүлснээс хойш Монголчуудад өөрсдийн хэл дээрх хамгийн шилдэг AI загваруудыг хүргэхийг зорьж ирсэн. Манай хэрэглэгчид ErdemAI-г маш олон янзын зорилгоор ашиглаж байгаа нь биднийг гайхшруулсаар байна. Баримт бичиг орчуулах, имэйл бичихээс эхлээд шинэ контент агуулга бүтээх, шинэ ур чадвар эзэмших гэх мэт манай хэрэглэгчид AI-г ашиглан ажлаа үр дүнтэй гүйцэтгэж, цаг хугацаагаа хэмнэсээр байна.

Өнөөдөр бид OpenAI-тай хамтарсан шинэ AI загвараар ErdemAI-г шинэчлэн update оруулсанаа баяртайгаар зарлаж байна. Өчигдөр л гэхэд OpenAI нь Монгол хэлний чадварыг онцгой сайн харуулсан, олон хэл дээр ажиллах чадвартай GPT-4o загварыг танилцууллаа. Мөн код загварчлал бичих, орчуулах чадвар маш сайн байгаа юм. Бид өргөн цар хүрээнд туршилт хийсэн ба GPT-4o нь манай хэрэглэгчдэд олон давуу тал олгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь зөвхөн илүү хямд төдийгүй илүү хурдан хариултыг өгч байгаагаараа давуу талтай.

Өнөөдрөөс эхлэн ErdemAI нь GPT-4o загвараар ажиллах болно. Бид зардлын хэмнэлтийг хэрэглэгчдэдээ шууд хүргэхдээ баяртай байна. Өмнө нь илүү үнэтэй байсан хувийн төлөвлөгөө одоо сар бүр ердөө 49,000 төгрөгөөр авах боломжтой боллоо. Энэ үнийн бууралт нь дэвшилтэт AI технологийг Монголын хүн бүрт илүү хүртээмжтэй болгож байна.

ErdemAI-н бидний эрхэм зорилго бол тасралтгүй сайжруулалт, шинэлэг байх явдал юм. Бид Монголын ард түмэнд хэрэгтэй AI хэрэгслүүдийг хамгийн хурдан хугацаанд нэвтрүүлж, хувь хүн болон байгууллагуудыг уламжлалт бус бизнесийн ертөнцөд амжилттай ажиллахад нь туслахад зориулагдсан. Бид хэрэглэгчдийнхээ ErdemAI-г ашиглан ур чадвар, бүтээмжээ дээшлүүлж гайхалтай аргаар үргэлжлүүлэн ашиглахыг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Next
Next

ErdemAI-тай танилц