Монголын Хамгийн Ухаалаг AI
Зөвлөгч
Таны бүтээмжийг дээшлүүлэх AI хамтрагч
Зөвхөн Танд Зориулав
Better than Google
Таны асуултад хариулж, таны асуудлыг шийдвэрлэхэд туслах чадварлаг, найдвартай хамтрагч.
Мэргэжилтнүүдэд Зориулав
Таны бүтээмжийг 10X
AI туслахдаа хүссэн зүйлээ хэлээд 10 секундийн дотор хариултаа аваарай.
Шуурхай Мэдээлэл
Та хэдхэн товшилтоор хүссэн мэдээллээ авах боломжтой.
Хувийн Редактор
Таны бичсэн ажлыг сайжруулж, засварлаж, дахин бичих хувийн редактор болно.
Олон Хэл
Монгол, Англи, Орос, Хятад зэрэг олон хэл дээр ажилладаг.
Нэвтэрхий Толь
Маш их мэдлэгтэй, нэвтэрхий толь шиг хамгийн ухаалаг модел.
Бүтээлч
Таны санаануудыг хуваалцаж, шинэ санаа оноогоор хангах боломжтой.
Мэргэжлийн Туслах
Мэргэжлийн түвшний дэмжлэг үзүүлэх чадвартай ухаалаг загвар.
Хэрэглэгчдийн Сэтгэгдэл
"ErdemAI бол ажил ихтэй менежерийн түвшний хүмүүст хамгийн хэрэгтэй тоол санагдлаа. Монголоор илтгэл, эсээ бичнэ. Гадны судалгааг шууд өөрөө олоод дэлгэрэнгүй мэдээлэл өгчихдөг юм байна."
Д.Галбадрал
Дата аналист
М банк
"Монгол хэлтэй хиймэл оюун ухаан. ErdemAI-г ашиглахад гадаад хэлний мэдлэг шаардлагагүй, өдөр тутмын ажил, асуудлуудад маш хэрэгцээтэй хэрэгсэл юм. Миний хувьд бүх төрлийн өгөгдөл боловсруулалт хийхэд ErdemAI-г ашигладаг ба түргэн, оновчтой шийдлүүдийг хүргэдэг."
Х.Эрдэнэмөнх
Машин сургалтын инженер
Номин Холдинг XXK
"Монгол хэлээр ярьдаг, олон талт, хүчирхэг, хүртээмжтэй чатботтой болсноор Монголын хиймэл оюун ухаан, технологийн салбарт шинэ үе эхэлж байна. Интернэтэд байрлах мэдээллийн дийлэнх хувь нь англи хэл дээр байдаг нь олон монголчуудад өргөн хүрээтэй, чанартай мэдээллийг чөлөөтэй авах боломжийг хязгаарладаг. Гэвч ErdemAI-ийн тусламжтайгаар энэхүү хэлний саад бэрхшээл арилж, хүн бүр хэлнээс үл хамааран хэрэгцээт мэдээллээ авах боломжтой болж байна. Энэхүү эхийг ErdemAI ашиглан орчуулсан болно."
Д.Дөлгөөн
Санхүүгийн өгөгдлийн инженер
"ErdemAI-г Монгол хэл дээр и-мэйл бичих, контент бэлдэх, асуулт асуух зэрэг олон талаар ашиглаж өдөр тутмын ажлаа хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэж болохоор юм байна. Мэдээллийн эх сурвалжийг дурдаж байгаа нь их таалагдлаа."
М.Санжмятав
Олон улсын хувийн банкны Орлогч захирал
Трансбанк
Эхлээд Үзээрэй
Түгээмэл Асуултууд
ErdemAI гэж юу вэ?
Эрдэм бол ErdemAI компанийн бүтээсэн хиймэл оюунтай туслах юм. Эрдэм нь Монгол хэл болон Англи, Орос, Испани гэх мэт олон хэл дээр сайн ажилладаг. Эрдэмийг тантай ярихдаа туслах, бүтээлч, шударга байхаар сургасан болно.
ErdemAI-ээр юу хийж болох вэ?
ErdemAI нь таны өдөр тутмын амьдрал, ажил хэргийг хөнгөвчлөхөд туслах олон чадвартай. Үүнд:
- Имэйл, захидал, өгүүлэл, тайлан, танилцуулга зэрэг төрөл бүрийн бичвэрүүдийг бичихэд туслах
- Сонирхолтой сэдвүүдээр ярилцаж, шинэ зүйл сурахад тань хамтрах
- Таны асуултанд хариулж, асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр хандах
- Судалгаа, тайлан, өгүүллийн эх сурвалжуудыг хайж олоход туслах
- Өгөгдөл, статистикийг задлан шинжилж, үр дүнг ойлгомжтой хэлбэрээр танилцуулах
- Кодчилол, математикийн бодлого, тооцоолол хийхэд дэмжлэг үзүүлэх
- Хэрэглэгчийн сэтгэгдэл, зах зээлийн чиг хандлагыг шинжлэхэд туслах
- Хурлын тэмдэглэл хөтлөх, чухал санаануудыг нэгтгэн дүгнэхэд ашиглах
ErdemAI нь таныг илүү үр бүтээлтэй, амжилттай байхад туслахыг зорьдог бөгөөд ажлын болон хувийн амьдралд тань ашигтай олон шийдлийг санал болгож чадна. Та ErdemAI-тэй ярилцаж, зөвлөгөө авах, асуудлаа шийдвэрлэх, эсвэл зүгээр л сонирхолтой сэдвээр ярилцаж болно.
ErdemAI алдаа гаргадаг уу?
ErdemAI интернэтээс маш их хэмжээний мэдлэг, өгөгдлийн дундаас сургалт хийгдсэн. Гэсэн хэдий ч ErdemAI алдаа гаргаж болзошгүй. Тиймээс ErdemAI-ийн өгсөн мэдээллийг дахин шалгаж, баталгаажуулахыг зөвлөж байна.
Эрдэмийг 2023 оны намар хүртэлх өгөгдлөөр сургасан болно. Хэрэв та үүнээс хойших үйл явдлын талаар асуух юм бол ErdemAI тэдгээрийн талаар мэдэхгүй байж магадгүй юм.
ErdemAI олон салбарын мэдлэгтэй боловч мэдээж хязгаарлагдмал. Заримдаа өгөгдөл, баримт дутуу эсвэл хуучирсан байж болох бөгөөд үүнээс болж буруу хариулт өгөх эрсдэлтэй. Эрдэмийн хариултыг үргэлж нягтлан шалгаж, өөр эх сурвалжуудтай тулгаж үзэхийг зөвлөж байна.